ЗГ-ын шийдвэрийг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх үүднээс МҮЭХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор ажилтнуудын нийгмийн баталгааг дордуулахгүй байх, хуулийн хүрээнд шийдвэр гаргах талаар ярилцаж, санал нэгдлээ.

Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, чиг үүрэг нь давхардсан 260 орон тоог оновчлохоор болсон. Үүнд үйлдвэрлэлийн үндсэн ажилтнууд болон уурхайчид хамаарахгүй.

Мөн бага насны хүүхэдтэй, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх зарчмыг баримталж буйгаа Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо. Засгийн газрын шийдвэрийг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх үүднээс МҮЭХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргав.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир ажилтнуудын нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх тал дээр анхаарч, хамтарсан ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Цаашид ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад хуулийн хүрээнд оновчтой зохицуулалт хийхийг хүсэв.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” чиг үүрэг нь давхардсан орон тоог оновчлохдоо ажилтныг хувийн хэвшил рүү үе шаттайгаар зуучлах ажлыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав
Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав
 
Монгол 3 дугаар сургууль Элсэлтийн шалгалтын материал задруулаагүй гэв
Монгол 3 дугаар сургууль Элсэлтийн шалгалтын материал задруулаагүй гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!