Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын дөрвөн хүнийг СЕХ-ны гишүүнээр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор явуулсан. Тодруулбал,

-СЕХ-ны гишүүн, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханыг Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг,

-Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус газрын дарга Ж.Болд нарыг тус тус Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох,

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний Е/07 дугаартай албан бичгээр Д.Ариунболдыг санал болгосон,

-Улсын дээд шүүхээс санал болгосон СЕХ-ны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний 01/1825 дугаартай албан бичгээр Д.Мөнхзоригийг санал болгож ирүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нууц санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хүмүүсийг СЕХ-ны гишүүнээр томиллоо.

ШУУД: Тэтгэврийн шинэчлэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна
ШУУД: Тэтгэврийн шинэчлэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна
 
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.