
Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд цахилгаан тамхи болон янжуур тамхины никотины агууламжийг харьцуулан тайлбарлахдаа ноцтой алдаа гаргалаа.
Түүний хэлснээр:
“Нэг ширхэг янжуур тамхи 0.3 мг никотин агуулдаг. Харин 3%-ийн никотинтай цахилгаан тамхины шингэн 3000 мг никотин агуулдаг.”
Хэрэв энэ үнэхээр хэлэгдсэн бол Гаалийн төв лабораторийн удирдлагын түвшинд бүтээгдэхүүний найрлага, концентраци, хэмжилтийн нэгжийн талаар үндсэн ойлголтын алдаа байгааг харуулж байна.
3% никотин гэдэг нь 3000 мг биш
3%-ийн никотинтай шингэн гэдэг нь:
- 1 мл шингэнд 30 мг никотин байна гэсэн үг.
- 2 мл под бол нийт 60 мг никотин.
- 10 мл савлагаа бол нийт 300 мг никотин.
Харин 3000 мг никотин агуулахын тулд 100 мл хэмжээтэй 3%-ийн шингэн байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл 3%-ийг 3000 мг гэж тайлбарласан нь концентраци болон нийт агууламжийг хооронд нь хольж ярьсан бүдүүлэг алдаа юм.
Янжуур тамхины никотины хэмжээг ч мөн буруу тайлбарлав
Олон улсын лабораторийн хэмжилтээр нэг хайрцаг янжуур тамхинд дунджаар 200-280 мг никотин агуулагддаг ба энэ нь цахилгаан тамхинаас 4 дахин их никотин агуулдаг ажээ.
Харин тамхичны биед бодитоор шингэдэг хэмжээ нь ихэвчлэн 1–2 мг орчим байдаг.
Гэтэл өнөөдрийн тайлбар дээр нэг ширхэг тамхи ердөө 0.3 мг никотин агуулдаг мэтээр ярьсан нь никотины агууламж болон хүний биед шингэх хэмжээг хооронд нь хольсон байх магадлалтай.
Хэрэв үнэхээр 0.3 мг никотинтой тамхи байдаг байсан бол өнөөдрийн зах зээл дээрх тамхинуудын ихэнх нь ийм бага хэмжээтэй байж чадахгүй.
Лабораторийн даргаас хүлээх түвшин энэ мөн үү?
Гаалийн төв лаборатори бол Монгол Улсын хилээр орж ирж буй бүтээгдэхүүний найрлага, агууламжийг шинжилж, төрийн байгууллагуудад мэргэжлийн дүгнэлт гаргаж өгдөг байгууллага.
Тиймээс тус байгууллагын дарга хүн:
- Концентраци гэж юу болох,
- Миллиграмм ба хувь хэмжээний ялгаа,
- Нийт агууламж ба нэгж агууламжийн зөрүү,
зэрэг үндсэн ойлголтыг андуурч болохгүй.
Ялангуяа УИХ-ын гишүүд хууль батлах гэж байгаа үед ийм төрлийн алдаатай мэдээлэл өгвөл буруу ойлголт дээр суурилсан бодлого гарах эрсдэлтэй.
28 жилийн туршлагатай гэх С.Цэрэнчимэд нь судлаад ойлгохгүй бол ChatGPT ашиглах сурах хэрэгтэй болов уу.
РЕДАКЦЫН БУС МАТЕРИАЛ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!