
Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам 2026" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан зургаадугаар сарын 6-ны 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2025 оны намраас 2026 оны зургаадугаар сар хүртэлх барилдааны чансаагаар:
- Аймаг, цэргийн арслан 99
- Аймаг, цэргийн заан 25
- Аймаг, цэргийн харцага 8
- Аймаг, цэргийн начин 64
- Сумын цолтон, залуу бөх 60 бөх оролцон барилдана.