Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр болохыг онцлов.

Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович Монгол Улс шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг сайшааж, сургуулийн хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх нь хүүхэд, залуусын хөгжилд чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн уулзалтаар хөрөнгө оруулалтын орчин, банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцлоо.

ОУХМ М.Даваабанди мөнгөн медалийн төлөө барилдана
ОУХМ М.Даваабанди мөнгөн медалийн төлөө барилдана
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.