УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хүний, өөрийнгүй наадам, цагаан сараа шоглуулах шалтгаан үүсгэдгээ болих хэрэгтэй. Бидний юу ярихаас шалтгаалж үндэсний эв нэгдэл болсон баяр цэнгэл наадмаа амны зугаа болгоод байна" гэлээ.