Б.Орхонбаяр арслан түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци,

"Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин О.Түмэн нар үлдэв.

Дараагийн барилдаан:

  • Зургаадугаар сарын 01-нд 09:00 цагаас: Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 06-ны Бямба гарагт 11:00 цагаас: Цэргийн цол чимэг олгох - Бүх цэргийн наадам-2026
  • Зургаадугаар сарын 07-ны ням гарагт 11:00 цагаас: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
“Талх Чихэр“ХК Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат хандивлалаа
“Талх Чихэр“ХК Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат хандивлалаа
 
ЦАГ АГААР: Маргааш 12 хэм дулаан. Бороотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!