Даян аварга Б.Орхонбаяр цахим хуудсаараа дамжуулан баярын сэтгэгдэл болон гэр бүлтэй нь холбоотой хөвөрч буй асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд түрүүлж даян аварга цол хүртсэндээ баяртай байна.
Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн багш нар хамтарч ажилладаг аж ахуйн нэгжүүд, үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ахан дүүс Та бүхэнд маш их баярлалаа.
Миний гэр бүлтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг Та бүхнээсээ хүсч байна. Хамааралгүй хүмүүсийн зураг эвлүүлж, илт худал гүтгэлэгийн чанартай мэдээлэл түгээж буйд гүнээ харамсаж байна.
Учир нь манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд миний эхнэр нярай биетэй байгаа тул сэтгэл зүйг нь тайван байлгахыг зарим нөхдөөс хүсч бас гуйж байна.
Бусдын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг залуус бид хүсч буйг эерэгээр хүлээн авна уу?
Намайг үргэлж дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд талархаж буйгаа дахин илэрхийлье ээ” гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!