13 настай хүү шороонд дарагдаж нас барсан хэсгийн нүхийг өнөөдрийн дотор булж, аюулгүй болгохыг даалгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай осол энэ сарын 24-нд гарсан.

Тодруулбал, хогийн цэг дээр тоглож байсан 13 настай эрэгтэй хүүхэд шороонд дарагдаж, нас барсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Үүнтэй холбоотогйоор, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өргөн суманд ажиллаж өнөөдрийн дотор булж, аюулгүй болгохыг лиценз эзэмшиж байсан компанид үүрэг болгосон байна.

Мөн талийгаач хүүхдийн оршуулгын болон бусад зардлыг компаниас яаралтай гаргаж өгөхийг аймгийн удирдлагууд санууллаа. Мөн өмгөөлөгч гаргаж өгөхийг орон нутгийн удирдлагуудад даалгалсан байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Дорноговь аймгийн хэмжээнд уул уурхайн олборлолт, ашиглалтыг зогсоолоо. Компаниуд нөхөн сэргээгээгүй орхисон талбайгаа сэргээж, зөрчлөө бүрэн арилгасны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Хүүхдийн баяраар БОРОО орно
Хүүхдийн баяраар БОРОО орно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!