
Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:
2022 онд – 50
2023 онд – 305
2024 онд – 532
2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73 хувь (35) нь эрэгтэй, 27 хувь (13) нь эмэгтэй байна.
Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:
Мопедтой зорчих үедээ: 51.8 хувь (27) нь онхолдсон, 37 хувь (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7 хувь (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
Скүүтертэй зорчих үедээ: 63.6 хувь (7) нь онхолдсон, 36.3 хувь (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
Сурронтой зорчих үедээ: 66.6 хувь (2) нь онхолдсон, 33.4 хувь (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6 хувь (2) нь онхолдсон, 33.4 хувь (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
Явган зорчих үедээ: 50 хувь (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50 хувь (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.
Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5 хувь (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5 хувь (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Мөн 4.2 хувь (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.
Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0 хувь (13) толгойн гэмтэл, 25.0 хувь (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь (шагай болон тавхайн гэмтэл, 8.3 хувь (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3 хувь (4) тохой болон шууны гэмтэл, 6.3 хувь (3) хэвлийн гэмтэл, 6.3 хувь (3) мөр болон бугалганы гэмтэл, 2 хувь (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!