Гэр бүлийн шүүхийн байр барих зардлыг 2027 оны төсвөөс хасжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэрээ "2027 оны төсвөөс Гэр бүлийн шүүхийн байр барих зардлыг хассан нь харамсалтай" хэмээн мэдээлэв. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл, салалтын тохиолдол нийгмийн эмзэг асуудал бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй шүүхийн байр СТАНДАРТ бус учир энэ төрлийн хэргийг шүүн таслахад зориулалтын байр хэрэгтэй байгаа аж.

Энэ онд шинэчлэгдэн батлагдсан Гэр бүлийн тухай хуулиар гэр бүл салалт, өв хөрөнгө хуваах, тээгч эх, тэтгэмж зэрэг олон асуудлыг зохицуулж буй. Тэр ч бүү хэл хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй иргэний зээлийн мэдээлэл буурах, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон этгээд өмч хөрөнгийн бага хувийг авах зэрэг нарийн зохицуулалтыг хийсэн аж. Тэгвэл дээрх хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхийн тулд мэдүүлэг авах тусдаа өрөөтэй, сэтгэл зүйчтэй, зориулалтын байр зайлшгүй хэрэгтэйг албаныхан онцоллоо.

О.Алуунгуа

40 дэх удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-нд эхэлнэ
40 дэх удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 18-нд эхэлнэ
 
Унгарын “Их Дуулга“ тэмцээнээс  Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
Унгарын “Их Дуулга“ тэмцээнээс Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!