Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн баяраар БОРОО орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

ЦУОШГ-аас зургаадугаар сарын 1-5-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Зургаадугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи зургаадугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

“Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ
“Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ
 
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.