Гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин 2 хүүхэд мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь 13-35 насны залуус байна
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь 13-35 насны залуус байна
 
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг ЗГ дэмжлээ
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг ЗГ дэмжлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!