УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцсон. Энэ үеэрээ Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй шийдвэрийнхээ үндэслэлийн талаар танилцуулжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Х.Нямбаатарыг хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. 1300 орчим тонн нөөцийн махыг тодруулах шаардлага байна гэдгийг хэлсэн" гэв.