“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг зааж, өөр төсөл нэмж тусгахыг хориглож, эдгээр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор тусгажээ.

Н.Өсөхбаярын допингийн асуудлыг хүчингүй болгосон шийдвэрийг ХОВДЫН БӨХЧҮҮД эсэргүүцэж, нийт бөхчүүдээ үндэсний өв соёлоо хамгаалахыг уриалжээ
Н.Өсөхбаярын допингийн асуудлыг хүчингүй болгосон шийдвэрийг ХОВДЫН БӨХЧҮҮД эсэргүүцэж, нийт бөхчүүдээ үндэсний өв соёлоо хамгаалахыг уриалжээ
 
Рио Тинтогийн хэлэлцээрийн баг энэ сарын 18-нд ирнэ
Рио Тинтогийн хэлэлцээрийн баг энэ сарын 18-нд ирнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!