
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаан болж, Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ Ерөнхий сайдын зүгээс Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар эрдэмтдээс тавьсан үндэслэлүүдийг хүлээн авах ёстой. Мөн “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байна гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар АТГ-аас тодруулахад "Нэр бүхий хүмүүсээс Туулын хурдны замтай холбоотой гомдол ирсэн. Уг гомдлын дагуу энэ сарын 20-ны өдөр "Туулын хурдны замтай холбоотой асуудалд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг нээсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!