Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин импортлогчдын холбооныхон Хотын даргатай уулзаж, гааль дээр хүлээгдэж буй 37 мянган автомашиныг оруулах шаардлага тавьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийт иргэд гэхээсээ илүүтэй автомашин импортлогчид “Эрх ашгийг маань зөрчиж байна, бидний бизнесийг боож байна” зэргээр эсэргүүцэл илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл гомдол гаргаад байв.

Тэгвэл тэдний төлөөлөл болон зарим холбоодын удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Тэд хэд хэдэн шаардлагыг хүргүүлсэн байна. Тодруулбал, гааль дээр хүлээгдэж буй 37 мянга орчим машиныг оруулж, дугаар олгох, ХЗДХЯ-нд хүргүүлсэн шалгуур үзүүлэлтүүдийг эргэж харах зэрэг шаардлага тавьсан байна.

Make up artist Bella буюу Б.Алтанзулыг эрэн сурвалжилж байна
Make up artist Bella буюу Б.Алтанзулыг эрэн сурвалжилж байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.