Агаар бохирдуулагч бодисууд 15-42 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны гуравдугаар сарын төлөв байдлын мэдээллийг гаргалаа. Агаар бохирдуулагч бодисын 2026 оны гуравдугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны гуравдугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад:

PM2.5 тоосонцор 27.6 хувиар

PM10 тоосонцор 24.7 хувиар

Хүхэрлэг хий 42.9 хувиар

Азотын давхар исэл 15.8 хувиар буурсан байна.

Энэ нь Агаарын чанарын MNS 4585:2025 стандартын хүлцэх хэмжээнээс бага гарсан үзүүлэлт юм.

MNS 4585:2025 стандартад бохирдуулагч бодисуудын хүлцэх хэмжээ:

РМ2.5 тоосонцор 37.5 мкг/м3

РМ10 тоосонцор 100 мкг/м3

Хүхэрлэг хий 50 мкг/м3

Азотын давхар исэл 50 мкг/м3 байдаг.

“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээд шалгарна
“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээд шалгарна
 
АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
АҮЭБЯ: АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!