АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн улирлын сонирхолтой үйл явдлуудын нэг нь NABC–Reese’s Division I College All-Star буюу бүх оддын тоглолт юм. Энэхүү тоглолт нь жил бүр шилдэг ахлах ангийн тоглогчдыг нэг дор цуглуулж, мэргэжлийн карьер эхлэхийн өмнө болдог чухал үйл ажиллагаа юм. Уг тоглолт нь NCAA FINAL FOUR буюу хагас шигшээ тоглолтын үеэр болно.
Уг тоглолтод Mike Sharavjamts буюу Ш.Энхийн-Од оролцохоор болсон. Түүний хувьд энэ улиралд 11.0 оноо, 5.5 самбар, 2.4 ашигтай дамжуулалт, 0.9 хаалт, 0.7 бөмбөг таслалт хийсэн статыг үзүүлжээ. Хувьчилж харвал 48.7 хувийн довтолгоо, алсын зайн шидэлт 34.2 хувь, чөлөөт шидэлтийг 88.2 хувьтай гүйцэтгэжээ.
NCAA Division I-ийн шилдэг 20 ахлах ангийн тоглогчид энэ үйл ажиллагаанд оролцдог. Уг тоглолтыг NBA багийн менежер, дасгалжуулагчид болон скаутууд өргөнөөр ирж үздэг.
Бүх оддын тоглолтод дорнод бүсээс сонгогдсон тоглогчид
Donovan Atwell, Texas Tech
Javon Bennett, Dayton
Tre Carroll, Xavier
Zach Cleveland, Liberty
MJ Collins Jr., Utah State
Izaiyah Nelson, South Florida
Mike Sharavjamts, South Carolina
Corey Stephenson, Florida International
Bruce Thornton, Ohio State
Jalen Washington, Vanderbilt
Бүх оддын тоглолтод өрнөд бүсээс сонгогдсон тоглогчид
Sam Alexis, Indiana
Corey Camper Jr., Nevada
Rafael Castro, George Washington
Quadir Copeland, NC State
Dominique Daniels Jr., Cal Baptist
RJ Godrey, Clemson
Lajae Jones, Florida State
Jayden Stone, Missouri
Peter Suder, Miami (Ohio)
Nick Towsend, Yale
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!