Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн орднод хуралдаж байна. Хуралдаанаар шинэ УИХ-ын даргын асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Амарсайхан нар нэр дэвшжээ. Харин Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар С.Бямбацогтыг дэмжиж, нэр дэвшүүлэхээр болжээ.
Удирдах зөвлөлийн эл шийдвэртэй холбоотойгоор үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэгдэх юм.
С.Бямбацогтын хувьд:
1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал
2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал
2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга