NASA-гийн Artemis II хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисэгчтэй хөлөг амжилттай хөөрлөө. Уг төсөл нь Apollo төслийн үргэлжлэл бөгөөд 1972 оноос хойш 50 гаруй жилийн дараа хүн төрөлхтөн дахин саранд ойртож байна. Artemis II төсөл ойролцоогоор 10 хоног үргэлжлэх бөгөөд дэлхийн тойрог замаас гарч, сарыг тойрон нисээд буцаж ирэх төлөвлөгөөтэй гэнэ. Багийн бүрэлдэхүүнд гурван Америк, нэг Канад сансрын нисэгч багтжээ.
АНУ 2028 онд "Artemis IV" хөтөлбөрийн хүрээнд сарны өмнөд туйлд хүн буулгах зорилт тавьсан. Харин БНХАУ 2030 онд саран дээр хүн буулгахаар төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!