Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж АН-ын бүлгээс тавьж буй шаардлага зэргийг хэлэлцэж, Удирдах зөвлөлөөрөө эцэслэхээр болсон билээ. Тэгвэл Удирдах зөвлөлийг маргааш хуралдуулахаар болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.

Удирдах зөвлөлийн хурлаар дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэн, УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх юм. Дашрамд, АН-ын бүлгийн шаардлагатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн хурал дээр "Би цаашид "УИХ-ын дарга хийхгүй, ирцгүй чуулган удирдаж чадахгүй" гэдэг байр сууриа ч илэрхийлсэн.

Бид Удирдах зөвлөлийн хурлын явц, гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол “Оюу толгой ХХК“-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол “Оюу толгой ХХК“-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
 
Б.Энхбаяр: ТӨК-иуд 5 тэрбумын орлого олоод 55 тэрбумын түрээсийн зардлыг төсвөөс гаргуулж байна
Б.Энхбаяр: ТӨК-иуд 5 тэрбумын орлого олоод 55 тэрбумын түрээсийн зардлыг төсвөөс гаргуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.