
2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт найман сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охиных нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан хөрш айлын 48 настай М.Б-г баривчлан саатуулаад байсан.
Хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллагдагч М.Б-д 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар дүгнэлт үйлдэж прокуророос шүүх рүү шилжүүлжээ.
Яллагдагч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-г журамлан 10.1-3 дахь хэсэг буюу бага насны хүүхдийг алахыг завдсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1-2 хүнийг алах , 10.1-3 буюу бага насны хүүхдийг алах гэсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх зүйл ангиуд нь 12 жилээс бүх насаар нь хорих ял шийтгэгдэх хуулийн заалттай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!