Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх болсон тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэд өнөөдөр Ерөнхий сайдад өргөдлөө өгөх юм. Өргөдлийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
Дашрамд, өнгөрсөн хугацаанд хамгийн их хэл ам дагуулсан салбар бол боловсрол болон эрчим хүчний салбар мөн. Боловсролын салбарын тухайд, багш нарын цалин, нийгмийн асуудал хурцаар хөндөгдөж, өнгөрсөн намар ажил хаялт ч зарласан удаатай. Хэдийгээр 2026 оноос багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон ч он гарсны дараа цалингийн нэмэгдэл хэрэгжихгүй байна гэж багш нарын зүгээс шаардлага тавьж эхэлсэн байдаг.
Харин эрчим хүчний салбарын тухайд, удаа дараагийн гэмтэл саатлаас үүдэлтэй цахилгааны хязгаарлалт хийгдэж, улмаар иргэд болон сөрөг хүчний зүгээс салбарын сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ч шаардаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!