АҮЭБЯ: Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-тай 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрсэнгүй. Иймд ойрын үед саналаа илүү сайжруулж бидний тавьсан шаардлагад хүргэх талаар ахин тооцооллыг хийж танилцуулахаар тохиролцов.

Хэлэлцээрийг энэ сардаа багтаан үргэлжлүүлж дуусгахаар хоёр тал санал нэгдэв.

“Л.Оюун-Эрдэнэ “Гэрэгэ тауэр“-ын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ“
“Л.Оюун-Эрдэнэ “Гэрэгэ тауэр“-ын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ“
 
АҮЭБЯ: Гуравдугаар сарын 10-ны байдлаар АИ92 бензиний 84 тонн үлдэгдэл буюу 40 хоногийн нөөцтэй байна
АҮЭБЯ: Гуравдугаар сарын 10-ны байдлаар АИ92 бензиний 84 тонн үлдэгдэл буюу 40 хоногийн нөөцтэй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!