“Л.Оюун-Эрдэнэ “Гэрэгэ тауэр“-ын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнгөрөгч Лхагва гарагт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой хэд хэдэн ноцтой агуулгыг хөндсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийлээ. Тэрбээр "Хулгайчууд айж сандарч байна. Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь асар том хулгай илчлэгдэж, орох байх газаргүй болсон тул адилхан авлигач гэх байдал руу намайг оруулж, олон нийтийн толгойг эргүүлж байна. Монголын түүхэнд хамгийн их хохирол учруулсан 10 тэрбум ам.долларын Харбины хэлцлийг Л.Оюун-Эрдэнэ байгуулсан.

Л.Оюун-Эрдэнэ "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ. "Монголын парламентад аюул учирлаа. Би ард түмнийхээ аврал нь юм" гэж хэлэх нүүр, нэр, намтар Л.Оюун-Эрдэнэд байхгүй" гэлээ.

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хулгай илчлэгдэж, орох байх газаргүй болсон тул адилхан авлигач гэх байдал руу намайг оруулж, олон нийтийн толгойг эргүүлж байна
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хулгай илчлэгдэж, орох байх газаргүй болсон тул адилхан авлигач гэх байдал руу намайг оруулж, олон нийтийн толгойг эргүүлж байна
 
Б.Энхтүвшин: Ойрын гурван сард энгийн АИ92 дээр үнийн өөрчлөлт гарахгүй
Б.Энхтүвшин: Ойрын гурван сард энгийн АИ92 дээр үнийн өөрчлөлт гарахгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!