
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, Ойрх Дорнодын хурцадмал байдлын улмаас Арабын Нэгдсэн Эмират улсад саатаад байсан 20 мянга орчим зорчигчийг эх оронд нь буцаах ажил идэвхжлээ.
Нисэхийн байгууллагууд 3 дугаар сарын 2-ноос "аврах коридор" нээснээр Азийн чиглэлийн холын нислэгүүдийг үе шаттайгаар сэргээж эхэлсэн байна. “Emirates” компанийн EK304 дугаартай нислэгээр 300 гаруй зорчигч Шанхайд ирсэн бөгөөд тэд Ойрх Дорнодод байхдаа пуужингийн довтолгоо, түгшүүрийн дохио дунд хүнд нөхцөлд байснаа ярьжээ.
Нислэгүүд цуцлагдсанаас болж зорчигчид зочид буудлын зардал, өндөр үнэтэй дахин захиалга зэрэг санхүүгийн хүндрэлд орсон ч агаарын тээврийн компаниуд хуучин захиалгатай иргэдийг түрүүлж тээвэрлэх бодлого баримталж байна.
Бүс нутгийн агаарын орон зай эргэн нээгдэж, нислэгийн цуцлалт 36 хувиас 23 хувь болж буурсан ч тийзийн үнэ өндөр хэвээр байна. Тухайлбал, Дубай- Шанхай чиглэлийн нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ.
Эх сурвалж: Синьхуа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!