ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон 11-р ангийн сурагчдын хэрэгт хувийн болон улсын сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээллийг нийтэлсэн иргэн "Охидууд нэгнийгээ согтууруулах ундаа уулган тасрааж байгаад залуучуудаар хүчирхийлүүлсэн байна" хэмээжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ.

Уг хэрэг энэ сарын 6-нд гарсан байна. Хэрэгт улсын болон хувийн сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХУД-ийн 130, БЗД-ийн 21 зэрэг хэд хэдэн сургуулийн хүүхдүүд холбогдсон байна.

Б.Батбаатар С.Батбаатарыг өөрөөс нь “БОУАӨЯ-ны газрын даргын албан тушаал нэхсэн“ гэв
Б.Батбаатар С.Батбаатарыг өөрөөс нь “БОУАӨЯ-ны газрын даргын албан тушаал нэхсэн“ гэв
 
Р.Батболд: Манай нам дүрэмгүй, оршин тогтноход хэцүү болчихсон шүү дээ
Р.Батболд: Манай нам дүрэмгүй, оршин тогтноход хэцүү болчихсон шүү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!