NBA улирлын тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Энэ улиралд "Оклахома Сити Тандер" 50+ хожил байгуулсан анхны баг боллоо. Аваргууд өнөөдөр "Денвер Наггетс" багийн буулган авснаар зургаа дараалсан хожлоо байгуулаад байна. Тэд сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь ялалт байгуулжээ. Өрнөд бүсийг 51 хожил, 15 хожигдолтойгоор тэргүүлж явна.
Улирлын амжилтаас гадна багийн од Шэй Гилджес Александер өнөөдрийн тоглолтод 35 оноо авснаар Уилт Чемберлэн 126 тоглолт дараалан 20+ оноо авсан рекордтой тэнцэж байна.
Сүүлийн таван улирлын амжилт
2024-2025 оны улирал 68 хожил, 14 хожигдол
2023-2024 оны улирал 57 хожил, 25 хожигдол
2022-2023 оны улирал 40 хожил, 42 хожигдол
2021-2022 оны улирал 24 хожил 58 хожигдол
2020-2021 оны улирал 22 хожил, 50 хожигдол