Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

11 дүгээр ангийн сурагчид нэгнийгээ согтууруулж байгаад бусдаар хүчирхийлүүлсэн гэх хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээллийг нийтэлсэн иргэн "Охидууд нэгнийгээ согтууруулах ундаа уулган тасрааж байгаад залуучуудаар хүчирхийлүүлсэн байна" хэмээжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ.

Уг хэрэг энэ сарын 6-нд гарсан байна.

3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр ОРОЛЦСОНГҮЙ
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр ОРОЛЦСОНГҮЙ
 
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.