Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.27/ тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлэхээс гадна Норвегийн угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзав.

Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсад тавтай морилохыг хүсээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар өргөн хүрээнд ярилцахаар төлөвлөсөн бөгөөд Хунтайж Хааконыг айлчлалаар ярьсан асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд энэ оны есдүгээр сард Монгол Улсад НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын дунд спортын 19 төрлөөр “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүслээ.

Хэнтий аймагт 14 настай охин халуурч, нас баржээ
Хэнтий аймагт 14 настай охин халуурч, нас баржээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.