Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймагт 14 настай охин халуурч, нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Гэрэл зургийг "Хэнтий аймаг Өндөрхаан телевиз мэдээ зар" фейсбүүкээс группээс ашиглав.

Өнөөдөр өглөө 08:10 цагт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 настай охин өндөр халуурч хүргэгдэн, 16:50 цаг орчимд уушгины хатгалгаа оноштойгоор өөд болсныг Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Талийгаач охиныг коронавирусын халдвар авсан байж магадгүй гэж үзэн сорьц авч, ХӨСҮТ-д илгээгээд байгаа аж. Одоогийн байдлаар тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон өөд болсон охины амьдарч байсан А51-р байранд хөл хорио тогтоогоод байна.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Гэрэлмаагийн мэдээлснээр, “Талийгаач охины ангийн найз нь нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөх хотоос ирж, найзууддаа чихэр, жимс өгсөн гэх мэдээлэл байна. Бид халдвар тархалтыг нь судалж байна. Чихэр, жимсийг нь идсэн найман найзыг нь үзлэг, оношилгоонд хамруулсан. Авсан шинжилгээ, сорьцыг нь ХӨСҮТ-тэй хамтран шинжилж байна. Ямар нэгэн тархвар зүйн ноцтой зүйл илрээгүй” хэмээв.  

Мөн өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ц.Идэрбат тус сумын нутаг дэвсгэр дэх зарим үйлчилгээний газрууд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, согтууруулах ундааг худалдаалахгүй байх захирамжийг гаргасан байна.

Цагдаа дийлэх үү Загдаа дийлэх үү
Цагдаа дийлэх үү Загдаа дийлэх үү
 
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.