Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтыг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн нутаг дэвсгэрт хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр мэргэжлийн байгууллагуудад төлөвлөлт, зохион байгуулалт, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, халдвар хамгаалал сахих чиглэлээр мэдээлэл өгч, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Хяналт шалгалтын хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш (давхардсан тоогоор) 13076 иргэнд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, 3808 сэрэмжлүүлэг материал тараан, 7218 автомашинд үзлэг хийж 10 тарвагыг хураан, холбогдох хуулийн дагуу 8.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулан, холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалт 2026 оны 10 дугаар сарын 19-ийг дуустал үргэлжилнэ.

Ш.Энхийн-Од шигшээ багийн дебут тоглолтоо хийнэ
Ш.Энхийн-Од шигшээ багийн дебут тоглолтоо хийнэ
 
9-р сард ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
9-р сард ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!