MEC судалгааны байгууллагаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл олон нийтийн зүгээс хамгийн өндөр дэмжлэгтэй байх улстөрчдийн судалгааг хийжээ. Тодруулбал, тус судалгаагаар МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт нар хамгийн өндөр дэмжлэгтэй байгаа бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Б.Пүрэвдорж нарын нэрс тэргүүлжээ.
Харин рейтингийн түвшинг нь харвал, УИХ-ын гишүүн эдгээр улстөрчид дундаас хамгийн өндөр нь байгаа юм.

Тус судалгааг нийслэл болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 960 иргэнээс 2026 оны 8-р сарын 14-20-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.
Дашрамд дурдахад, намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ хараахан тодруулаагүй байгаа ба зарим улстөрчдийн зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчид горилно гэдгээ илэрхийлээд буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, философич С.Молор-Эрдэнэ нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!