Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: 29 Тойрог, 76 мандаттай байхаар шийдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

МАН бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг авч хэлэлцлээ. Нэгдүгээрт, сонгуулийн тойргийн мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Нийт улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар тогтсон. Хөдөө орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Аймгуудын хувьд мандатын тооонд өөрчлөлт ороогүй. Зөвхөн нэг мандаттай байсан аймгуудыг хоёр мандаттай болгосон. Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг 2 мандаттай болгосон. Нийслэл 9 тойрог 24 мандаттай байна”

Хоёрдугаарт, элчин сайдуудын асуудал. МАН-ын бүлгийн хурлаар шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудал орж ирсэн. Үүнээс есөн хүнийг дэмжсэн. Хоёр хүнийг дэмжээгүй. Нэг нь БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр гэж хүн байгаа. Энэ хүн 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, БНСУ-д суух элчин сайдад нэр дэвшсэн Н.Өнөрзаяа гэдэг хүнийг мэргэжлийн биш учраас дэмжээгүй.

Гуравдугаарт, цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Коронавирусын улмаас ЕБС, цэцэрлэг болон их сургуулиудыг карантилсан. Харин хөдөө орон нутгийн оюутнуудыг буцаан нутаг руу нь явуулж,  оюутнуудын дотуур байруудыг хааж, хүн амын төвлөрсөн байдлыг саармагжуулах хэрэгтэй гэж үзэж байна." 

Горилогчид “царцааны нүүдэл” хийгээд завгүй байна
Горилогчид “царцааны нүүдэл” хийгээд завгүй байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.