ӨАБНУ-аас зөөвөрлөгдөн ирсэн хувьссан коронавирусний өөр нэгэн хувилбараар халдварласан тохиолдол Их Британид бүртгэгдэв. Дахин нэг мутант вирус илэрсэнтэй холбоотойгоор Их Британи хөл хориогоо чангатгажээ.
Тухайлбал, Английн өөр хэд хэдэн дүүрэг 12 дугаар сарын 26-наас хязгаарлалтын хамгийн хатуу буюу дөрөвдүгээр түвшинд шилжих юм.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок "Хувьсан өөрчлөгдсөн коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хөл хорионд олон сая хүнийг хамруулна. Бидний хувьд 2020 он хүнд жил байсан гэдгийг мэдэх ч бид бууж өгч болохгүй. Шинээр илэрсэн вирус өмнө нь ӨАБНУ-д бүртгэгдэж байжээ. Энэ вирус нь өмнөхөөсөө илүү халдварлах чадвартайгаас харахад илүү их хувьсан өөрчлөгдсөн байж магадгүй юм” хэмээв.