БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл өчигдөр хуралдан, цар тахлын хөл хориотой үед төлөвлөгөөт ажлаа хэвийн үргэжлүүлж,Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Удирдлагын зөвлөл ховор ан амьтан, ургамлын өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгох хүрээнд энэ онд хэрэгжүүлсэн болон ирэх дөрвөн жилд хийх ажлын талаар мэдээлэл солилцов.
Тухайлбал, аргаль хонь, янгир ямаа, хулан адууны хамгаалалтын менежментийг сайжруулах ажлыг 4 аймагт хэрэгжүүлэх, ховор амьтдад зориулсан биотехникийн үйл ажиллагаа явуулах, хар сүүлт зээрийн тооллого хийх, нөөц тогтоох судалгаа хийхээр төлөвлөжээ.
Хурлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж тусгасны дагуу хог хаягдлын өнөөгийн байдал, “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг танилцуулж, санал солилцов. Төсөл хэрэгжүүлснээр xoг хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 2024 он гэхэд 24 хувьд хүргэх, xor хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгальд булж зайлуулах, хаягдлын хэмжээг багасгах боломж бүрдэх юм.