Ураны асуудлыг УИХ-аар хэлэлцэн батлах үеэр Улсын харцага Г.Ганхуяг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий постыг цахим хуудаснаа бичсэн байдаг. Улмаар прокурорын хүсэлтээр цагдан хорьж, яллагдагчаар татсан билээ.
Тэгвэл түүнд "Бусдын амь насанд заналхийлсэн" үндэслэлээр 12 жилийн хорих ял оноож магадгүй байна. Г.Ганхуяг цахим хуудаснаа "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ах аа, Ерөнхий сайд Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал дүү минь.
ТЕГ-т очиж хавтаст хэрэгтэйгээ танилцлаа. Үзэл бодлоо л илэрхийлж уран эсэргүүцэж пост тавь аа л биз. Би ахиж бичихгүй ээ. Зургаан зузаан хавтаст хэрэг, энэ дотор нь ихэнх нь миний амжилт гаргасан, алтан медаль авсан дипломууд л үдээстэй байна аа.
Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ тэр шоронгоос чинь гарч ирэх юм. Бүх хүмүүсээс уучлалт хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!