- Цахим орчин, мэдээллийн агенлагуудад хамгийн их дурдагдсан хүмүүсээр Дональд Трамп, Грета Тунберг нар тодроод байна.
- “Уур амьсгалын өөрчлөлт”, “эерэг”, “нөлөөлөл” гэсэн үг твиттер дээр тренд болжээ.
- Давос 2020 чуулган “Талууд уялдаа холбоотой, тогтвортой дэлхийн төлөө” сэдвийн дор явагдаж байгаа.
Энэ жил Давосын эдийн засгийн чуулганы 50 жилийн ой тохиож байна. Бизнес эрхлэгч, засгийн газар, иргэний нийгмүүд хамтран дэлхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд тулгараад байгаа асуудлыг хэлэлцэхээр цуглаад байна.
Даваа гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ эдийн засгийн огцом өсөлттэй явааг дурдаад, Дэлхийн эдийн засгийн форумаас санаачилсан 2050 он гэхэд нэг их наяд мод тарих төсөлд хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.
Харин Грета Тунберг Давосын чуулганд бүтэн долоо хоногийн турш оролцсон. Уур амьсгалийн өөрчлөлтийн асуудал дээр ямар ч даацтай үйл ажиллагаа хийхгүй байна гэж бизнес удирдагчийг шүүмжилсэн.
Оксфам ашгийн бус байгууллагаас “Time to care” тайлангийн үр дүнг Давосын чуулганаас хэд хоногийн өмнө танилцуулаад байсан. Дэлхийн хамгийн баян 2153 хүн, 4.6 тэрбум ядуу буурай иргэний хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй гэсэн хариуг тайландаа тусгажээ.
Давосын чуулганы үлдсэн өдрүүдэд нэг удаагийн хуванцар торны хэрэглээг багасгах, ажлын байрны тэгш бус байдал, дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөв, тогтвортой байдлыг бий болгосон компаниудын удирдлагын жишээнээс суралцах зэрэг асуудал дээр төвлөрч хэлэлцэнэ.
Эх сурвалж: WeForum