-
НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салманы ашиглаж байсан WhatsApp аккаунтыг 2018 онд онлайн худалдааны хамгийн том дэлгүүрийн эзэн Аmazon.com-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын утсыг хакердахад ашигласан болохыг мэдэгдлээ.
Америкийн нөлөө бүхий бизнесмэн Жеф Безосийн нүцгэн зураг болон нууц амрагтайгаа байгаа зургуудаар нь дарамтлсан хэргийн учир тайлагдаж эхэллээ. Жеф Безос нь онлайн худалдааны дэлгүүр www.amazon.com-ийн үүсгэн байгуулж тэр бумтан болсон төдийгүй америкийн хамгийн нэр хүндтэй түүхэн Washington Post хэвлэлийн компанийг эзэмшигч билээ. Гэтэл түүний нүцгэн зураг болон гэр бүлээс гадуур харилцааных нь тухай мэдээлэл бусдын гарт орсон байжээ. Сонирхолтой нь түүнээс мөнгө биш харин Саудын Араб улстай холбоотой мэдээлэл Washington Post-оор гаргахгүй байхыг шаарджээ. Тэр дундаа Washington Post-д сонины нийтлэлч асан, Саудын Арабыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг Жамал Кашоггийн аллагын талаар мэдээлэл гаргахгүй байхыг шаарджээ.
НҮБ-н хүний эрхийн мэргэжилтнүүд "Саудын ханхүү Мохаммед бин Салман нь Жеф Безосыг тагнасан байх магадлалтай ба хувийн мэдээллийг нь ашиглаж Вашингтон Пост сониноор гарах Саудын Арабын тухай мэдээллийг зогсоох гэж оролдсон,” гэж мэдэгдлээ.
Саудын ханхүү Жеф Безос хоёр жилийн өмнө нэгэн хүлээн авалт дээр тааралдаж whatsapp дугаараа солилцсон байна. Безос руу ханхүү нэгэн кодтой видео файл явуулж утсыг нь хакердсан гэж үзэж байна.
Мөн өнгөрсөн жил америкийн өөр нэг жижиг сонин Безостой нь харилцаатай байсан Лаурен Санчес гэх эмэгтэйтэй бичсэн мессежүүдийг нийтэлсний дараа Безос тус сониныг шалгуулахаар болжээ. Мессежүүдийг нь хэвлэсэн сониний эзэмшигч нь Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп-тай дотно нэгэн учраас ерөнхийлөгчийн талаарх сөрөг мэдээллийг зогсоох гэж Жеф Безосийг дарамталсан гэж Безос үзэж байгаа юм байна.
"Дэвсгэр мэдээлэл: Жамал Кашогги нь хоёр жилийн өмнө Турк дэх Саудын Арабын элчин сайдын яаман дотор алуулсан юм. Түүнийг аллагын захиалагч нь Саудын Ханхүү гэж үздэг.
Эх сурвалж: roguerocket