Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар авч буй санал асуулга өнөөдөр 00:00 цагт дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар авч буй санал асуулга өнөөдөр 00:00 цагт дуусна. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой

https://vote.ulaanbaatar.mn/home

АЛТАН ЦОМ: Өнөөдөр 12.30 цагт Б.Орхонбаяр, Д.Анар, О.Хангай, Э.Батмагнай ахлагчтай багууд нэгдүгээр тойргийн баридаанаа хийнэ
АЛТАН ЦОМ: Өнөөдөр 12.30 цагт Б.Орхонбаяр, Д.Анар, О.Хангай, Э.Батмагнай ахлагчтай багууд нэгдүгээр тойргийн баридаанаа хийнэ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.