Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тодруулбал нийт гишүүдийн олонх буюу 71 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон юм.

Гэвч дээрх санал хураалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэх маргааныг дагуулж, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд байгаа. Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл хийж Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан талаар мэдэгдлээ.

Үндэслэлээ ийн тайлбарлалаа.

1. Монгол Улсын их хурлын шийдвэр, үйл ажиллагаа ҮХ-д бүрэн нийцсэн байвал зохино. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар бус ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэдэг саналаар санал хураалт явуулж хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ нь ҮХ-ийн 1.2 дэх зүйлийн ардчилсан ёс, шударга ёс, Үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн ҮХ-ийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ҮХ зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаанд бүрэн нийцсэн байвал зохино гэх заалтыг зөрчих нөхцлийг бий болгосон.

2. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. ҮХ-ийн 27.6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцдог. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуулийн 6.6.2-т нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10-13, 14-18 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас ирцэд бүртгүүлж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж, дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэж заасан байдаг. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж, тус хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар маргааш нь буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, шийдвэр гаргасан. Энэ нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганыг сунган хуралдуулж шийдвэр гаргасан нь Дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл" гэлээ.

Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.