Шинэ коронавирусээр 500 хүн өвчилж , 17 хүн амиа алдсан. Вирус Хятадын томоохон хотуудад тархахаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Японд, Тайван, Макаод тус бүр нэг , Тайландад гурав, Хонг Конгт хоёр ОХУ-д хоёр хүн өвчилсөн тохиолдол гараад байгаа. ЭМЯ-аас уг вирусээс сэргийлэхийн тулд халдварын голомт бүс Хятад төдийгүй өвчлөл бүртгэгдсэн улс орнууд руу зорчихгүй байхыг анхааруулсан. Гэтэл Монголын хөлбөмбөгийн хүүхдийн баг тамирчид халдварын гол бүс Хятадын Ухань хот руу тэмцээнд явжээ. Энэ талаар Deren FC фэйсбүүк хуудсандаа "БНХАУ-н Ухань хотод зохиогдсон хүүхдийн тэмцээнд залуу дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнээр удирдуулсан Б.Төгөлдөр ахлагчтай U11 баг өнөөдөр сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийж 3-2 хожиж мөнгөн медаль хүртлээ.1 сарын 15-20-ны хооронд нийт 4 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтой тоглосон амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ." гэж бичжээ.
Монголын хүүхдийн баг тамирчид Коронавирусын голомтын бүсрүү тэмцээнд явжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.