Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Дэлхийн улс орнууд онгоцны буудал дээрх хяналт шалгалтаа чангатгаж эхлэлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Ухань хотын коронавирусийг намжаахаар Хятадын албаныхан арга хэмжээ авч байгаа энэ үед дэлхий даяар онгоцны буудлууд эрүүл мэндийн шалгалт хийх төхөөрөмж, тусгаарлах арга хэмжээ авах арга замуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Ухань хотод нэгдүгээр сарын 23-наас нийтийн тээврүүдийг түр зогсоогоод байгаа.

Харин бусад улс орнууд дараах арга хэмжээг авч байна:

  1. АНУ: Нэгдүгээр сарын 21-нд тус улсад коронавирусийн анхны тохиолдол илэрснээс хойш АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс томоохон онгоцны буудлууд дээр хяналт шалгалт тавьж, тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
  2. Тайланд: Бангкок, Краби, Чиангмай, Пукет зэрэг хотын олон улсын онгоцны буудлын удирдлагууд Ухань хотоос төдийгүй, Бээжин, Шэньжэнь зэрэг вирус гарсан хотуудаас ирсэн зорчигчдод хяналт шалгалт хийж байна.
  3. Австрали: Австралийн Эрүүл мэндийн газраас коронавирусийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч, хил дээрээ нэмэлт арга хэмжээ авч байна.
  4. Сингапур: Нэгдүгээр сарын 22-ноос Чанги онгоцны буудалд Хятадаас ирж буй бүх зорчигчийн халууны хэмийг шалгаж эхэлнэ гэж Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. 
Одоогоор коронавирусээр 500 хүн өвчилж , 17 хүн амиа алдаад байна. Вирус Хятадын томоохон хотуудад тархахаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Японд, Тайван, Макаод тус бүр нэг, Таиландад гурав, Хонг Конгт хоёр хүн өвчилсөн тохиолдол гарчээ.
 
Эх сурвалж: CNN
Д.Оюунхорол: Намайг яллагдагчаар татсан, хууль, хяналтын байгууллагаар шалгаж байгаа ямар ч асуудал байхгүй
Д.Оюунхорол: Намайг яллагдагчаар татсан, хууль, хяналтын байгууллагаар шалгаж байгаа ямар ч асуудал байхгүй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга