Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийтийн тээвэр ирэх онд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэрээ тэрбээр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр "Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр зорчигчид нэмэгдэж, 70 гаруй тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Ирэх онд 100 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой.Цаашид нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд” зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэлсэн. Нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна" гэжээ.

Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын дулааны цахилгаан станц барина
Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын дулааны цахилгаан станц барина
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.