Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил дууслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль барилаа. Уг сургууль нь 60х17 метр хэмжээтэй, зоорьтой гурван давхар барилга юм.

Зохион байгуулалтын хувьд спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, хими болон биологийн лаборатори, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам, талбай, автозамын зогсоолыг барив. Тус ажлыг “Бумбод” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна
Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.