Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны зургаадугаар сарын 10-ны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” А/115 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл үүсэхээс сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд холбогдох байгууллага, алба хаагчид хамтран Баруун туруун болон Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж, дүүргийн нутаг дэвсгэрт тарвага болон тарваганы гаралтай түүхий эд, эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Хяналт шалгалтын үеэр тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, тарвага агнах, тээвэрлэх, худалдаалахтай холбоотой хууль тогтоомж, хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Мөн иргэдэд тарваган тахал өвчний халдвар дамжих зам, эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, өвчний сэжигтэй тохиолдол болон эрсдэлтэй үйлдлийг тухай бүр мэдээлэхийг зөвлөж байна.

Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах болон түүхий эдийг худалдаж авах, хэрэглэх, тээвэрлэхээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөн, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
 
АР ГЭР: Хүүг маань Арабууд дайрах үед 14 настай ач хүү маань цуг байсан. Ийм сайхан хүүгээ алдчихаад яаж амьд явах вэ
АР ГЭР: Хүүг маань Арабууд дайрах үед 14 настай ач хүү маань цуг байсан. Ийм сайхан хүүгээ алдчихаад яаж амьд явах вэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!