
Унгарт болж буй жудо бөхийн ДАШТ-ээс К.Ёолк хүрэл медаль хүртэж, багийн анхны медалийг авчирлаа
Унгар Улсын Будапешт хотод болж буй Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин К.Ёолк хүрэл медаль хүртэж, Монгол Улсын багийн анхны медалийг авчээ. Тэрбээр ДАШТ-д анх удаа оролцож, ийнхүү дэлхийн медальтан болжээ.
Тэрбээр барилдааны үеэр гэмтэл авсан өрсөлдөгч бөхөө дэвжээнээс үүрч буусан агшин нь жудо бөхөд хайртай дэлхийн олон мянган хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн аж.
Дэвжээнээс бууж буй бичлэг үзэх линк: https://www.facebook.com/watch?v=24047912454821050