Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын аппарат саран дээр амжилттай газарджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд

Анх удаа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчрах Хятадын “Чанъэ-5" сансрын аппарат манай гаргийн дагуул дээр амжилттай газарджээ.

Хятадын үндэсний сансрын агентлагийн мэдээлснээр, гадаргуу дээр буух ажиллагаа автомат горимоор явагдсан бөгөөд 15 минут үргэлжилж, мягмар гарагт орон нутгийн цагаар 23 цаг 15 минутад зөөлөн газардсан аж. “Чанъэ-5" аппаратыг 11 дүгээр сарын 23-нд хөөргөсөн юм. Хөөргөснөөс таван өдрийн дараа сарны тойрог замд оржээ.  Төхөөрөмж 2 кг реголит цуглуулахаар сарны үзэгдэх талд оршдог Рюмкер галт уулын оргилд газардсан байна. Манай гаргийн дагуулын энэ хэсгийг өмнө нь судалж байгаагүй юм.

Чулуулгийн дээж авахын тулд буугч төхөөрөмж сарны гадаргууг 2 м орчим гүн өрөмдөж, реголитын дээж /сул хөрс, чулуулгийн хэлтэрхий/ цуглуулах юм. Нийтдээ 2 кг орчим дээж цуглуулж, дэлхий рүү авчрахаар төлөвлөжээ. Буугч төхөөрөмжийг мөн хэт улаан туяаны диапазонд ажилладаг спектрометр, аппаратын доорх хөрсийг сканердах чадвартай радараар тоногложээ.

"Чанъэ-5" аппарат нь 8.2 тонн жинтэй бөгөөд саран дээр буух, гадаргуугаас нь хөөрөх, дээж бүхий контейнерыг тойрог замд залгах, дахин ачих, мөн дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан дөрвөн модулаас бүрджээ. Өмнөх цуврал загваруудаас ялгаатай нь сарны хүйтэн шөнө халаах төхөөрөмжөөр тоноглогдоогүй учир хөрсний дээж авах ажлыг өдрийн цагаар хийх юм. Үүнд дэлхийн 14 өдөртэй тэнцэх сарны нэг өдөр шаардагдана гэж таамаглаж байна.

Льюис Хэмилтон коронавирусийн халдвар авчээ
Льюис Хэмилтон коронавирусийн халдвар авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.