Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлуудаар тайлбар мэдээлэл өглөө. Энэ үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгний асуудлаар сэтгүүлчид тодруулахад "Буцаагаад хиймэл зүлгээ тавьж байгаа" гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.
Сануулахад, өнгөрсөн жил суурилуулсан хиймэл зүлэгнээс болж, бөхчүүд халтирч унасны улмаас бэртэж гэмтэх тохиолдлууд гарсан юм. Улмаар бөхчүүд хиймэл зүлгээ солих шаардлагатай гэдгийг шаардаж байв.